НийгэмОнцлох

ХИЙСЭН АЖЛАА СҮЙТГЭЭД БАЙХ НЬ ХЭР ОНОВЧТОЙ ШИЙДЭЛ ВЭ?

Хэрлэн сумын 15 дугаар цэцэрлэг нь 2018 онд “ЦЭЦЭРЛЭГ- ХӨГЖЛИЙН ОРЧИН” зорилтот жилийн хүрээнд “Цэцэрлэг аюулгүйн бүс” 15,000,000 төгрөгний төсөлд хамрагдаж 8 машины зогсоол, замын тэмдэг, 50 метр явган хүний замтай болсон.

Өнөөдөр уг машины зогсоолыг хилийн цэргийн 0132-р анги дулааны шугам хоолой татахын тулд ийнхүү сүйтгэж. Уг ажил 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж, дуусах хугацааг 10 дугаар сарын 15-ны өдрөөр товложээ.

Өнөөдөр цэцэрлэгийн гадна талбайд хүүхдийн аюугүй байдал хөндөгдөж, эцэг эхчүүдийн гомдол тасрахгүй байгааг 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Отгонбаяр хэлж байна. Тэрээр:

 “Авто машины зогсоолтой болсон хамгийн анхны цэцэрлэг гээд их баярлаж байлаа. Машины зогсоол маань их чанартай хийгдсэн юм. Хэдийгээр 0132 дугаар ангиас дулааны шугам татаж дуусахаар зогсоолыг өөрсдийн хөрөнгөөр дахин барина гэж байгаа ч одоогийн байдлаар ажил удаашралтай, цэцэрлэгт хүүхдээ өгч, авч байгаа эцэг эхчүүдийн гомдол тасрахгүй байна.” 

15 дугаар цэцэрлэг нь Хэрлэн сумын 4 дүгээр багт 6 бүлэгт 195 хүүхдийг хүлээн авч, хичээл сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Энэ асуудлаар холбогдох АЗДТГ-ын ХБТХОХ-д гомдлоо илэрхийлж, эхэлсэн ажлаа шалав дуусгахыг уг цэргийн ангиас шаардсаар байгаа юм.

Санал болгож буй...
Close
Back to top button