TV6 ШуудОнцлох

Дорнын ТВ6 телевизийн тухай

Дорнод аймгийн Дорнын ТВ6 телевиз нь тус аймгийн газар нутагт Дорнын хэрлэн тал НҮТББ-ын тусгай зөвшөөрлийн дагуу Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлж байна. Дорнын хэрлэн тал НҮТББ-ын тэргүүнээр Эрэнбаатарын ЖАВХЛАН  ажиллаж байгаа ба, телевизийн гүйцэтгэх захирлаар Д.Одонгоо ажиллаж байна.

Редакцын бодлого

Дорнын ТВ6 телевиз нь Орон нутгийн мэдээ мэдээллийн тэнцвэртэй, шуурхай мэдээлэж ажиллахдаа дараах үндсэн зарчмыг баримтлан ажилладаг. Үүнд:

НЭГ. ТЭНЦВЭРТЭЙ МЭДЭЭЛЭХ

ХОЁР. ХАРААТ БУС БАЙДЛЫГ ЭРХЭМЛЭХ

ГУРАВ. СЭТГҮҮЛЧДИЙН ЁС ЗҮЙ, ХЭМ ХЭМЖЭЭГ БАРИМТЛАН АЖИЛЛАХ

ДӨРӨВ. ЭРХ ЗҮЙН ХАМГААЛАЛТ БОЛОН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ

ТАВ. ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД МЭДРЭМЖТЭЙ МЭДЭЭЛЭХ

Ерөнхий редактор:

Д.Одонгоо

Редакцийн гишүүд: С.Бадарч, Г.Оюунэрдэнэ, Э.Жавхлан

Хөтөлбөрийн бодлого

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.6, 30.1.8-д заасан чиг үүргээ хэрэгжүүлж, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”, “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-ын хэрэгжилтийг хангаж, өргөн нэвтрүүлгийн телевизийн 7 хоногийн хөтөлбөрийн нийт цагийн:  

60 хувиас доошгүй нь үндэсний бүтээл, нэвтрүүлэг байх,  

30 хувиас доошгүй нь өөрийн бүтээл, нэвтрүүлэг байх шаардлагын хэрэгжилтийн байдлыг хангаж ажиллахыг зорьж байна.

Өөрийн бүтээлд орон нутгийн онцлог, ёс заншлыг шингээсэн танин мэдэхүйн бүтээлийг нэвтрүүлэх бодлогыг баримтлана.

Байгууллагын дотоод журам

Санал болгож буй...
Close
Back to top button