НийгэмОнцлохСумд

ХЭРЛЭН СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Н.БАТМӨНХИЙГ ОГЦРОХЫГ ЗАРИМ ТӨЛӨӨЛӨГЧИД ШААРДАЖ ЭХЭЛЖЭЭ

2022 оны 09-р сарын 27-ны өдөр хуралдсан Хэрлэн сумын ИТХ-ын ээлжит хуралдааны үеэр төлөөлөгчид ИТХ-ын дарга Н.Батмөнх болон Засаг дарга О.Пүрэв-Очир нарыг сум орон нутгийг зөв удирдлагаар хангах чадамжгүй, шинэлэг санаа,санаачилга гардаггүй гэх шүүмжийг төлөөлөгчид хэлээд авлаа. Хурлын үеэр МАН-аас нэр дэвшиж ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч С.Ганбаатар үгэндээ “Та нарын сайн дүү чинь байж, өргө гэсэн үед чинь чимээгүй гар өргөж явсаар хоёр жил боллоо, одоо тэсэшгүй нь. Сум орон нутгийнхаа хөгжлийг, иргэдийнхээ амьдрал ахуй, орчин нөхцлийн байж байгааг хар. Тийм учраас таныг огцруулах санал гаргах болно. Уучлаарай ах нараа, одоо болно” хэмээн хатуухан хэлээд хурлыг орхин гарсан байна. Мөн МАН-аас нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон Д.ХАТАНБААТАР “Та чадахгүй бол чаддагт нь ажлаа өг л дөө “ гэж хэлсэн нь цахим орчинд байршжээ.

ХЭРЛЭН СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Н.БАТМӨНХИЙГ ОГЦРУУЛАХ ЭСЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗАРЛАХ ШААРДЛАГАД ТӨЛӨӨЛӨГЧИД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ БАЙНА

Ардчилсан намын бүлгийн гишүүд уг асуудлаар удаа дараа санал гаргаж байсан ч МАН-ын төлөөлөгчдийн олонхын саналаар тухайн үед авч хэлэлцэгдээгүй байна. Ийнхүү хурлын дарга Н.Батмөнхийг огцруулах асуудал хэлэлцэхээр ээлжит бус хурал зарлуулахаар төлөөлөгчдийн гарын үсгийг цуглуулж байгаа ба ээлжит бус хурлыг нийт гишүүдийн 1/3 төлөөлөгч дэмжвэл дахин хуралдах аж.

Дорнод аймгийн мэдээллийн урсгал

Санал болгож буй...
Close
Back to top button