НийгэмОнцлох

“Түймрийн аюултай үе” үргэлжилж буйг анхаарууллаа

Жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу  “Түймрийн аюултай үе” гэж үздэг.

Түүнчлэн энэ жилийн хувьд хуурайшилтын зэрэг өндөр байгаа бөгөөд хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.

• Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;

• Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;

• Дууссан гал асаагуур /зажигалки/ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх

• Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;

• Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;

• Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэхийг анхааруулъя.

Иймд, иргэн та ногоон бүсэд зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтрааж галын аюулгүй байдлаа хангах, айл өрхүүд халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газраас анхааруулж байна. 

Санал болгож буй...
Close
Back to top button