НийгэмОнцлох

БХБ-ЫН САЙД МӨНХБААТАР: ЦЭВЭР УСНЫ ШУГАМ ХООЛОЙГ БҮРЭН СОЛИХ БОЛОМЖГҮЙ, ҮЕ ШАТТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЭНЭ

Барилга, Хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, Аймаг хотын удирдлага, ажлын хэсгийн бүрэлдэхүүний хамт Чойбалсан хотын ус хангамж, Ариутгах татуургын байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзалт хийж, мэдээлэл солилцох уулзалт өнөөдөр Чойбалсан хотод боллоо.

Барилга, Хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэлэхдээ “1988 онд ашиглалтад орсон Төмөр цэвэршүүлэх станцад засвар үйлчилгээ хийж тордож байгаагүй, Ковидын үед ус, цахилгааны төлбөрийг тэглэсэнтэй холбоотойгоор хэрэглээ ихэссэний улмаас өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байна. Аймгийн зүгээс богино хугацаанд авч хэрэгжүүлэх ажлыг тодорхой төсөв гарган авч хэрэгжүүлж эхлээд байна. Тэгвэл Улсын төсвөөс Төмөр цэвэршүүлэх станцын шинэчилсэн зургийг ирэх жилээс хийх,  цэвэр усны шугам хоолойг шинэчлэх асуудалд эрэмбэ гаргаж, 2023 онд солих шаардлагатай хэсгийг шинэчлэн үе шаттай хийнэ” гэв.

Мөн өнөөдрийн зэвтэй усны асуудал нэг өдрийн дотор гэнэт үүсээгүй. Олон жилийн туршид цаг тухайд нь засвар үйлчилгээ хийж байгаагүйн улмаас үүссэн нөхцөл байдал тул цаашид тогтмол засвар үйлчилгээ хийж, мэргэжлийн түвшинд ажиллахыг үүрэг болголоо.

Back to top button