НийгэмОнцлох

ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ НАСЖИЛТААС ХАМААРСАН ЗАСВАР ШИНЭЧЛЭЛ ХИЙХ, ШИНЭЭР БАРИХ ТӨСЛИЙГ 2023 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛЫГ САНГИЙН ЯАМАНД ХҮРГҮҮЛНЭ

Чойбалсан хотын  63 км урттай  магистрал шугам нь 50-60 жилийн урт насжилттай, ашиглах хугацаа дууссан учир зэвтэй ус гарах шалтгаан болоод байна.  Ундны усны шугам сүлжээг шинэчлэхэд 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт  шаардлагатай гэсэн тооцоолол бий. Гэвч энэ хөрөнгийг  орон нутаг дангаар шийдэх  боломжгүй тул энэ онд орон нутгийн төсөвт 4 тэрбум төгрөг тусган  эхний ээлжинд олон жилийн насжилттай шугам сүлжээг угаах ажлыг эхлүүлээд байгаа билээ.

Дорнод аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, төлөөлөгч Ц.Сүхбаатар, Б.Мөнх-Оргил, Э.Эрдэнэчулуун нар нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Чойбалсан хотын иргэдэд тулгамдаж буй зэвтэй усны асуудал, шугам сүлжээг шинэчлэх шаардлагатай байгаа талаар хүсэлтийг УИХ гишүүн Ц.Сэргэлэнд тавьсаны дагуу уг асуудлыг шуурхай ажил хэрэг болгох, шаардлагатай төсвийг 2023 оны Улсын төсөвт тусгуулах болон бусад эх үүсвэрээс шийдвэрлүүлэх үүднээс  Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн УИХ-03/3585 дугаартай албан бичгээр хандсан байна.

Тус албан бичгийн дагуу холбогдох мэргэжилтнүүд нь Дорнод аймагт газар дээр нь ажиллаж нөхцөл байдалтай нь танилцаж шаардлагатай арга хэмжээг авч, шугам сүлжээний насжилтаас хамаарсан засвар шинэчлэл хийх, шинээр барих төслийг 2023 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилтээр хэрэгжүүлэх санал боловсруулан Сангийн яаманд хүргүүлэхээр ажиллаж байгаа тухай хариуг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнд ирүүлээд байна.

Санал болгож буй...
Close
Back to top button