НийгэмЭрүүл мэнд

“Covid-19”-ийн эмчилгээний багц олголт зогссон гэв

Өнгөрсөн жил “Covid-19”-ийн тусламж, үйлчилгээний хүрээнд Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар Өрхийн эрүүл мэндийн төвөөс гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд 160 мянган төгрөгний эмчилгээний багц өгч байсан. Тэгвэл Сайдын тушаалаар энэхүү эмийн багцыг 3 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн олголт зогссон байна.

Мөн коронавируст халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурын шинжилгээг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настнуудаас үнэ төлбөргүй оношилдог байсан бол төлбөртэй болжээ.

Шинжилгээний цэгүүд хэвийн ажиллаж байгаа ба хэрэв ковидын халдвар авсан нь батлагдвал эмийн эмчилгээг эмчийн зүгээс зөвлөж ажиллаж байна.

Back to top button