
Сургуулийн өмнөх боловсролын хичээл танхимаар эхлэх болсонтой холбоотойгоор Боловсрол соёл шинжлэх ухааны Сайдын тушаалаар дунд ахлах бэлтгэл бүлгийн сургалт үйл ажиллагааг 2-р сарын 14-нөөс эхлүүлэхээр болсон. Ингэхдээ 2021 оны хичээлийн жилд бүртгүүлсэн 3-аас 5 настай хүүхдүүдийг сургалтанд хамруулах бөгөөд бүртгэлгүй хүүхдүүдийн хувьд намар цэцэрлэгүүдийн бүртгэл хийгдэх үед бүртгүүлэн орох боломжтойг Аймгийн БСУГ-ын СӨБ хариуцсан мэргэжилтэн хэлж байна.

Мөн цэцэрлэг танхимаар орох болсонтой холбогдуулж халдвар хамгааллыг сахих үүднээс Цэцэрлэгүүд халдваргүйжлийн ажлыг хийж байгаа ба маргаашнаас эхлэн багш нарыг шинжилгээнд хамруулахаар болжээ.