НийгэмОнцлохЭрүүл мэнд

5,6,11-Р БАГИЙН ИРГЭДИЙН ШИНЖИЛГЭЭГ “ШИНЭ ХӨГЖИЛ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН АХЛАХ  СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛАНД АВЧ БАЙНА

“Ягаан цээнэ” Өрхийн эрүүл  мэндийн төвийн шинжилгээ  авах цэг өмнө нь Шинэ хөгжил цогцолбор сургуулийн бага сургуульд байрлаж ажиллаж байсан бол нүүж тус сургуулийн ахлах сургуулийн спорт зааланд ажлын өдрүүдэд өглөө 08:00-аас орой 17:00 хүртэл, амралтын өдрүүдэд өглөө 09:00-өөс орой 17:00 хүртэл ажиллаж байна. Тус шинжилгээний цэгт 5, 6,11-р багийн иргэд хамрагдаж байгаа ба өнгөрсөн 7 хоногт ачаалал бага байсан бол энэ 7 хоногоос өдөрт дунджаар 90-ээс дээш тооны иргэн шинжилгээнд хамрагдаж байна.  

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ҮЕД ЭМЧИЙН ЗААВАРГҮЙ ДУР МЭДЭН ЭМ ТАРИА ХЭРЭГЛЭСНЭЭС БОЛЖ ХҮНДРЭХ ТОХИОЛДЛУУД ГАРЧ БАЙНА

Шинжилгээнд хамрагдаж байгаа иргэдээс ихэвчлэн хоолой сэрвэгнэх, хатаж хорсох, хамар битүүрэх, толгой өвдөх зэрэг түгээмэл зовуурууд илэрч байгаа ба эдгээр иргэдийг насны ангиллаар нь авч үзвэл бага насны хүүхэд болон идэр насны хүмүүс ихэвчлэн ирж шинжилгээ өгч байна.Мөн хүмүүс халдварын шинж тэмдэг илрэх үед тоохгүй эмчийн зааваргүй эм тариа хэрэглэж цаг алдсанаас болж уушгины хатгалгаа болгох цаашлаад хүндрүүлэх тохиолдлууд гарч байгааг Ягаан цээнэ Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч анхааруулж байна.

Санал болгож буй...
Close
Back to top button