НийгэмЭрүүл мэнд

Коронавируст халдварын 4 дэхь давалгааны оргил үе 2 дугаар сарын эхээр байх учир Цагаан сарын баяраараа цахимаар золгоцгооё

Коронавирусийн Омикрон хувилбар нийтийн дундаас илэрч, манай улсад дөрөв дэх давалгаа эхэлж байгаа тухай Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн. Эрдэмтэд дөрөв дэх давлагааны оргил үе нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр байх урьдчилсан тооцооллыг гаргажээ. Энэ нь манай улсын уламжлалт Цагаан сарын баярын өдрүүдийн үетэй давхцаж байгаа тул Эрүүл мэндийн байгууллагаас гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг уриалж байна.

Омикрон хувилбарын үед илрэх шинж тэмдгүүд:

                •             хоолой өвдөх

                •             нус гоожих

                •             толгой өвдөх

                •             ханиалгах

                •             халуурах

                •             үнэрлэх мэдрэхүй алдагдах

                •             найтаах

Манай аймгийн хувьд 2022 оны 1 дүгээр сарын дунд үеэс халдварын тохиолдол эрс нэмэгдэж ойрын өдрүүдэд хоногт 100-аас дээш тохиолдол бүртгэгдэж байна. Хэдийгээр коронавируст халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа ч Аймгийн онцгой комиссоос аливаа хөл хориог урьд болголгүй иргэдийг уг вирусээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулан, шинжилгээний цэг, дархлаажуулалтын цэгийг иргэдэд илүү ойртуулж ажиллаж байна.

Сүүлийн өдрүүдэд дархлаажуулалт авах боломжгүй хүүхдүүд ихээр өвдөж, хүндрэх эрсдэлтэй байгаа тул хайртай бүхнээ хамгаалан гэртээ зочин урихгүй тэмдэглэхийг уриалж байгаа юм.

Коронавирусийн Омикрон хувилбараас сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.

                •             Амны хаалт зүүх

                •             Хүн хоорондын зай барих

                •             Гараа тогтмол угаах

                •             Өрөө тасалгаанд агааржуулалт хийх

                •             Хүний бөөгнөрлөөс зайлсхийх

                •             Ханиаж, найтаахдаа ам хамраа таглах

                •             Вакциндаа идэвхтэй хамрагдахыг иргэдэд зөвлөлөө

Back to top button