Онцлох

0-5 насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллахыг зөвлөлөө

Өнөөдөр аймгийн Онцгой комиссын 2022 оны 03 дугаар хуралдаанаар дараах шийдвэрүүд гарлаа.

1. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 0-5 насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллахыг бүх төсвийн болон төр, орон нутгийн өмчит байгууллагад даалгаж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад зөвлөсөн.

2. Аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн ээлжийн амралтын хугацаанд сургуулийн эмч нарыг өөрсдийнх нь зөвшөөрснөөр Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн Ковид-19 өвчлөлөөс бусад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд болон Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгүүдэд ажиллуулах.

3. Олон хүний бөөгнөрөл үүсэн халдвар тархах эрсдэлээс сэргийлж буяны ажлын зохион байгуулалтад хяналт тавих ажлыг эрчимжүүлж, зөвлөн туслах арга хэмжээ авч ажиллана.

4. Эмийн багц, эм эмнэлгийн хэрэгслийн татан авалт, оношлуурын нөөц, түргэн тусламжийн үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, эмч эмнэлгийн ажилтны нөөцийг бүрдүүлж, зохион байгуулалтыг сайжруулж ажиллахыг Эрүүл мэндийн байгууллагуудад даалгав.

5. Улсын Онцгой комиссын зөвлөмжийн дагуу эрдэмтдийн судалгаагаар Цагаан сарын баяраар Коронавируст халдварын тархалтын оргил үе гэж тооцоолсон учир урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд бүх төсвийн болон төр, орон нутгийн өмчит байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагчдыг хамт олны золголт хийхийг хориглож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын удирлага, ажилтнуудад зөвлөн, төрийн бус байгууллага, холбоодыг уриалж байна.

6. Өвчлөл гарсан сумдад мал, амьтны гоц халдварт үхрийн арьс товруутах өвчний халдварын эрчимжилтийг зогсоож, устгалын арга хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон халдварын эх уурхайг арилгасан гэж үзэн, зайлшгүй шалтгаанаар зориудаар устгасан үхрийн нөхөн олговрыг шийдвэрлүүлэхээр хууль, тогтоомжийн дагуу Засгийн газар, Улсын Онцгой комисст холбогдох баримт, материалыг хүргүүлэхээр тогтов.

Санал болгож буй...
Close
Back to top button