НийгэмЭрүүл мэнд

Вакцины 3, 4 дүгээр тунг эрчимжүүлнэ

Аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаан цомхотгосон хэлбэрээр агентлагууд дээр зохион байгуулж байхаар энэ оны эхний хуралдаанаар шийдэгдсэн.

Өнөөдрийн /2022.01.10/ хуралдаан эрүүл мэндийн газарт ЗДТГ-ийн Олон нийттэй харилцах албанаас “Нээлттэй утас-70582233” дугаарт ирсэн иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлт, энэ 7 хоногт болох үйл ажиллагааны тойм, Эрүүл мэндийн газраас 2021 онд хэрэгжүүлсэн ажил, 2022 онд хийж хэрэгжүүлэх ажил, Төр Улаан загалмайн хорооны хамтын ажиллагааны хүрээнд 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллүүд хэлэлцэгдэв.

2021 онд онд эрүүл мэндийн салбарт орон нутгийн хөгжлийн сангийн 910.7 сая төгрөгний  хөрөнгө оруулалтаар 16 төсөл хөтөлбөр, орон нутгийн төсвийн 396.9 сая төгрөгний 11 төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын бус 289.5 сая төгрөгний 14 төсөл хөтөлбөр хэрэгжсэн байна. Мөн коронавирусний үеийн тусгаарлах байр, ор дэлгэх, пост ажиллуулах, хүнд голомтод ажиллаж байгаа ажилчин албан хаагчдыг урамшуулах, нөөц, тандалт судалгаа хийх, иргэдэд  дархлаажуулалт хийх, мөн шинжилгээ авах зэрэгт Аймгийн Засаг даргын нөөцийн сангаас 794,9 сая төгрөгийг зарцуулжээ.

Эрүүл мэндийн газраас Цаашид Коронавируст халдварын Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэхэд салбар дундын хамтын ажиллагааг хангах, эх хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулах “Эрүүл эхээс эрүүл хүүхэд” аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулах, Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 3, 4-р тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг дээшлүүлэх зорилт дэвшүүлэн ажиллана хэмээн мэдэгдлээ.  

Ирэх долоо хоногийн шуурхай хуралдаан Мал эмнэлгийн газарт зохион байгуулагдахаар товлогдлоо.

Back to top button