НийгэмОнцлохСумд

Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл явагдаж байна

Манай улс жил бүр цэргийн шинэчилсэн тоо бүртгэл явуулдаг. Үүнд Монгол Улсын “Батлан хамгаалах тухай” болон “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай” хуулинд зааснаар цэргийн бэлтгэл албанд байгаа иргэнийг цэргийн үүрэгтнүүдэд хамааруулдаг.

Дорнод аймгийн харьяат цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицер, ахлагч нарын 2022 оны цэргийн бүртгэл 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл харъяа багийн Засаг даргын ажлын байранд явагдаж байгаа тул 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны бэлтгэл офицер, ахлагч, 60 хүртэл насны ахлах, 65 хүртэл насны бэлтгэл дээд офицерууд бүртгэлдээ хамрагдахыг шаардлагатай юм.

Цэргийн бүртгэлд ирэхдээ дараахь бичиг, баримттай ирнэ.

Үүнд:

1. Иргэний үнэмлэх

2. Цэргийн үүрэгтний үнэмлэх (Бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх)-тэй ирж тэмдэглэл хийлгэнэ.

Цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээдүүлсэн болон шинээр 18 нас хүрсэн иргэд:

1. 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь

2. Иргэний цахим үнэмлэх, (төрсний гэрчилгээ)

3. Ажлын газрын болон оюутны үнэмлэхтэй ирнэ. Цагдаа, Тагнуул Онцгой байдлын газар, Шүүхийн алба хаагчид ажлын газрын үнэмлэх цахим үнэмлэхтэй очиж бүртгэлээ хийлгэх юм.

Бүртгэлийн цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 08.30-17.00

Амралтын өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб

Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй, зайлсхийсэн иргэдэд зөрчлийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэжээ.

Санал болгож буй...
Close
Back to top button