НийгэмОнцлох

“ДБЭХС” ТӨХК-нь 2021 оны төлөвлөгөөт гүйцэтгэлээ давуулан биелүүлж шилдэг ажилтангуудаа тодруулж шагналаа

51 жилийн түүхт  Алтан гадаст одонт Дорнод бүсийн эрчим хүчний систем Төрийн өмчит хувьцаат компани нь энэ онд аймгийн хэмжээнд нийт 276,2 сая кват эрчим хүчийг түгээж төлөвлөгөөний гүйцэтгэл 103,8 хувийн биелэлттэй, харин дулааны эрчим хүчийг 273,4 мянган кл калл боловсруулан түгээсэн ба биелэлт 104,7 хувийн амжилттайгаар 2022 оноо угтаж байна.

Дорнод бүсийг эрчим хүчээр хангах хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулан, хэрэглэгчдэд цахилгаан, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэн түгээх ажилдаа сэтгэл зүтгэл, мэргэжлийн өндөр төвшинд үр бүтээлтэй манлайлан ажилласан  шилдэг тэргүүний ажилчдаа тодруулж шагналыг гардууллаа.

Эрчим хүчний яамны хүндэт жуух бичгээр Турбин-Хими цехийн ахлах машинч М.Дэлгэрмаа

Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгээр:
Түлш дамжуулах цехийн дарга Д.Баяртмэргэн

Зуухны үнс зайлуулах төхөөрөмжийн машинч Г.Эрдэнэбилэг

Турбин-хими цехийн ээлжийн мастер Ц.Сүхбаатар

Инженерийн албаны ээлжийн инженер С.Баатарцогт

Зуухан цехийн ээлжийн мастер Д.Даваажаргал

Түлш дулааны цахилгааны ээлжийн мастер Т.Гантөмөр

Техник хяналтын албаны байгаль орчин эрүүл ахуй хариуцсан инженер С.Бямбаахүү

Мөн тус компани Тэргүүний ажилчдыг дараах 12 номинацад шалгаруулсан юм. Үүнд: Борлуулалтын тэргүүний ажилтнаар Б.Сансарбаяр

Үйлчилгээний тэргүүний ажилтнаар Д.Мөнхсайхан

Тэргүүний машинчаар М.Мөнхцолмон

Тэргүүний монтер Б.Хүнбиш тэргүүний засварчин Ч.Түвшинбаяр 

Тэргүүний оператор машинчаар С.Ууганбаяр   

Тэргүүний жолоочоор Н.Батдэлгэр  

Тэргүүний ээлжийн мастер Н.Хэрлэн

Тэргүүний албан хаагчаар Б.Содхүү 

Бүтээлч ажилтнаар Г.Нямбат

Тэргүүний инженер техникийн ажилтнаар Г.Алтанцоож  

Компанийн шилдэг ажилтнаар Г.Гантулга нар тус тус шалгарлаа

Back to top button