НийгэмОнцлох

Аймгийн хэмжээнд 4-5 насны 1700 гаруй хүүхдийг эцэг эхийн хүсэлтэд тулгуурлан цэцэрлэгт хамруулж байна

Монгол улсын Шадар сайд, Эрүүл мэнд, БШУЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан тушаалаар сургууль, цэцэрлэгийн амралтыг зохицуулах тушаал батлагдсан. Коронавируст халдварын шинэ хувилбар болох SARS-CoV-2 вирусын анхаарал татсан “Омикрон” хувилбар болон томуу, томуу төст өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн танхимын сургалтын  үйл ажиллагааг 2021-оны 12-дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2022 оны 1-дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл халдвараас сэргийлэх дэглэмийг баримтлан эцэг, эх асран хамгаалагчын хүсэлтээр 4, 5 настай хүүхдийг хичээлээс нь чөлөөлөх шийдвэр гарсан.

Өөрөөр хэлбэл энэ хичээлийн жилд  дорнод аймгийн хэмжээнд 35 цэцэрлэгт 7000 орчим хүүхэд суралцаж байгаагаас  3700 орчим нь 4-5 настнай хүүхдүүд байна . Тэгвэл уг тушаал мөрдөгдөж эхэлснээс хойш нийт 2000 хүүхдийн эцэг, эх асран хамгаалагчынх нь хүсэлтээр түр хугацаагаар чөлөөлжээ.  Харин үлдсэн хүүхдүүдийн хичээл сургалт цар тахлын үеийн  дэглэмүүдийг баримтлан өглөө 08:00-17:00 хүртэл цагийн хуваарийн дагуу хэвийн үргэлжилж байна.

Энэхүү түр мөрдөгдөж байгаа журам нь  2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд 2022.02.01-ний өдрөөс сургуулийн өмнөх боловсролын хичээл хэвийн горимдоо шилжиж хичээллэнэ гэж Аймгийн БСУГ-аас мэдээллээ.

Back to top button