НийгэмУлс төр

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн тус мэдээлэлд “шинээр сонгогдсон гишүүд” гэдэгт миний бие Меланж ХХК-тай хамааралтай эсэх талаар хуулийн дагуу шалгаж өгөхийг хүсчээ

Дорнод аймагт Улсын хилээс 5 км-ийн зайд  Ашиглалтын болон Хайгуулын асар том лицензийг авсан Насантогтохын Болортамир захиралтай “Меланж”  компани нь хууль бусаар уул уурхайн олборлолт хийж эхэлсэн талаарх мэдээллийг сэтгүүлч Б.Отгон цахим хуудсандаа дурдаж орон нутгийн www.jaran.mn сайт газар дээр нь очиж сурвалжлага мэдээлэл бэлтгэсэн юм.

Тус мэдээлэлд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа гэх Меланж компанийн нууц ноёнтонгуудыг УИХ-д шинээр орсон гишүүдийн бүлэглэл гэж мэдээлжээ . Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн Жаран.мн сайтад хандан мэдээлэл хүргүүлсэн байна. Мэдээлэлд “2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр жаран.мн сайтаар Меланж гэх компани хилийн шугамаас ердөө 5 км-т уурхайн олборлолт хийж эхэллээ гэсэн мэдээллийг үзлээ. Эрхэм сэтгүүлч таны хөндсөн сэдэв хандлага, миний үзэл бодолтой адилхан байгаад талархал дэвшүүлье. 1993 онд анх батлагдаж 2017 он хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн Хилийн тухай хуульд Хилийн зурвас газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан, хориглосон ямарч зүйл заалт байхгүй чөлөөтэй байсан юм. Харин 2017 онд шинэчлэн найруулсан Монгол Улсын Хилийн тухай хуульд хилийн зурвас газарт газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглож, газар ашиглах болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг зөвхөн Засгийн газар олгодог байхаар босгыг өндөрсгөж хязгаарлалтыг цоо шинээр бий болгон 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-аар батлан 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.” гэх мэдээллийг дурджээ.

Мөн Цагдаагийн газарт хандаж уг компанийн үйл ажиллагаа хуулийн дагуу эсэх,  Шинээр сонгогдсон гишүүд гэдэгт миний бие Меланж ХХК-тай хамааралтай эсэх талаар хуулийн дагуу шалгаж өгөхийг хүслээ.

2019 онд улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах, улсын хил хамгаалалтын эрх ашгийн үүднээс хилийн зурвас газарт ашигт малтмалын аливаа үйл ажиллагаа явуулахыг бүрэн хориглох эрх зүйн үндсийг бүрдүүлэх саналтай байгаа тухайгаа Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшинд саналаа хүргүүлж байжээ.

Албан бичигт “Монгол улсын хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т улсын хилийн зурваст хил хамгаалалтын зориулалттайгаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглах асуудлыг засгийн газар шийдвэрлэх гэж хуульчлагдсан хэдий ч сүүлийн үед Монгол улсын засгийн газрын тогтоол, албан ёсны шийдвэргүйгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон асуудал удаа дараа гарч байна.

Манай байгууллага энэ тохиолдолд тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайн хилийн зурваст газарт хамаарах болон улсын хил хамгаалалтын эрх ашигт сөргөөр нөлөөлөх хэсэгт хилийн зурвас түр нэвтрэх зөвшөөрөл олгохгүй байгаа болно.” гэснийг онцолжээ.

Back to top button