НийгэмШар мэдээ

Хогоо авахгүй удаж байгаа шалтгааныг ийнхүү тайлбарлажээ

Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ нь цахим орчинд доорх мэдээллийг байршуулжээ. Жилээс жилд хүн ам, ААН байгууллагын тоо өсөж байгаа энэ үед тэртээ 2017 оны үетэй харьцуулахад бидний ажилчдын тоо 39 байсан бол өнөөдөр мөн 39 хүн ажиллаж байна гэв.

Цахим хуудаснаа:

Чойбалсан хотын айл өрх аж ахуй нэгж сүүлийн дөрвөн жилийн байдлаар тогтмол өссөн дүнтэй байна. Иймд цаашид техник тоног төхөөрөмж, ажиллах хүчний тал дээр анхаарах зайлшгүй шаардлагатай байна.

2017 онд Хэрлэн сумын хэмжээнд ААНэгж байгууллагын тоо 586, үүнээс хог хаягдалын гэрээ байгуулсан 54 ААнэгж байгууллага , орон сууцны тоо 135, орон сууцанд амьдардаг 5195 өрх, гэр хорооллын 5473 хашаа, гэр хороололд амьдардаг 5942 өрх, нийт хатуу хучилттай авто замын урт 44 км , үүнээс цэвэрлэгээтэй зам 12 км.

Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж 54400 м2 талбай, үүнээс тогтмол цэвэрлэдэг 24000 м2 талбай, хөшөө дурсгал, цэцэрлэгт хүрээлэн, парк, цогцолбор, талбай, хяналтын пост, автобусны буудал зэрэг 35 цэг, Хог тээврийн жолоочийн тоо 11 хүн, ачигчийн тоо 11 хүн, зам талбайн үйлчлэгчийн тоо 17, Нийт үйлчилгээнд 39 албан хаагчтай байсан байна.

2020 оны байдлаар Хэрлэн сумын хэмжээнд ААНэгж байгууллагын тоо 699, үүнээс гэрээ байгуулсан 104 ААНэгж байгууллага, орон сууцны тоо 180, орон сууцанд амьдардаг 6124 өрх, гэр хорооллын 5715 хашаа, гэр хороололд амьдардаг 6578 өрх, нийт хатуу хучилттай авто замын урт 44 км, үүнээс цэвэрлэгээтэй зам 22 км.

Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж 54400 м2 талбай, үүнээс тогтмол цэвэрлэдэг 36000 м2 талбай, хөшөө дурсгал, цэцэрлэгт хүрээлэн, парк, цогцолбор, талбай, хяналтын пост, сүүдрэвч, автобусны буудал зэрэг 66 цэг, Хог тээврийн жолоочийн тоо 12 хүн, ачигчийн тоо 12 хүн, зам талбайн үйлчлэгчийн тоо 15 хүн. Нийтийн эзэмшлийн цэвэрлэх зам талбай ,аж ахуй нэгж айл өрх сүүлийн 4-н жилд доорхи байдлаар өссөн байна.

ХЭРЛЭН СУМЫН ХЭМЖЭЭНД 2017 оноос 2020 он хүртэл ААНэгж байгууллага тоо 586 байснаас 699 болж өсөлт 16.17 % -р, Гэрээ байгуулсан ААНэгж байгууллага тоо 54 байснаас 104 болж өсөлт 48.07 % ,орон сууцны байр тоо 135 байснаас 180 болж өсөлт 25% , орон сууцанд амьдардаг өрхийн тоо 5195 байснаас 6124 болж өсөлт 15.17% , гэр хорооллын хашаа 5473 байснаас 5715 болж өсөлт 4.24% , гэр хороололд амьдардаг өрх 5942 байснаас 6578 болж өсөлт 9.65% , Хэрлэн сумын хэмжээнд нийт авто замын урт 44 км Үүнээс цэвэрлэгээтэй авто зам 12км байснаас 22 км болж цэвэрлэх зам талбайн өсөлт 45,46%, нийт ногоон байгууламж 54400м2 үүнээс цэвэрлэдэг талбай 24000 м2 байснаас одоо цэвэрлэж байгаа талбай 36000 м2 болж өсөлт 33.34% , цэцэрлэгт Хүрээлэн, хөшөө дурсгал,нийтийн эзэмшлийн зам талбайн сүүдэрэвч ,автобусны буудал 35 байснаас одоо 66 болж өсөлт 46.97% , үйлчилгээний ажилчид хүн 39 байснаас одоо 39 хүн ажиллаж байна. Өсөлт байхгүй !!

Back to top button