
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих Босоо тэнхлэг ба шинэ хотхоны авто зам /Дорнод, Хэрлэн сум/ 2,000,000,000₮ -ийн тендерт АВТО АГРО ХХК нь 1,989,075,961 ₮ өртгийг санал болгон 2021 оны 08-р сарын 25-ны өдөр шалгаран гэрээ байгуулах эрх үүсчээ.
ЗТХЯ/202103034/05/01 | Босоо тэнхлэг ба шинэ хотхоны авто зам /Дорнод, Хэрлэн сум/ | 1,989,075,961 ₮ | Шалгарсан | 2021-08-25 |
Аймгийн Хэрлэн сум дахь Читийн гудамж /Нарлаг дэлгүүрийн уулзвараас урагш ДБЭХС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв хүртэл/-ны 0.6 км босоо тэнхлэгийн авто замын ажил болон зам талбайн бороо ус зайлуулах шугамын ажлын гүйцэтгэж дуусах хугацаа нь 2021 оны 12 дугаар сарын 30- ны өдөр гэж заасан ч харамсалтай нь гүйцэтгэлийн ажлын төсөв хожуу батлагдаж, мөн зураг төслийн ажил хийгдээгүй байсан зэрэг шалтгаанаас тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ. Одоогоор Авто агро компанийн зүгээс 400 сая төгрөгний өртгөөр Читийн гудамжнаас урагш ус зайлуулах шугам хоолойны ажлыг хийж гүйцэтгэж дууссан гэж Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн мэдээлж байна.
Иймд уг замын ажил ирэх оноос тендерийн гэрээг сунган замын ажлыг эхлүүлэх болжээ.
ДОРНОД АЙМГИЙН МЭДЭЭЛЛИЙН УРСГАЛ…