Эрүүл мэнд

Дархлаажуулалтын 3-р тунд хамрагдаагүй үйлчилгээний ажилчдад шаардлага тавина

Улсын хэмжээнд 2021 оны 11-р сарын 28-ны өдрийн байдлаар Ковид-19-ын эсрэг вакцины 3-р тунд зорилтот бүлгийн 30,6 хувь, нийт хүн амын 20 хувь тус тус хамрагдлаа. Өссөн дүнгээр 3-р тунд 640,074 хүн хамрагдсан байна.

Дорнод аймгийн хэмжээнд 13760 гаруй иргэн 3 дахь тунд хамрагдсан нь нийт хүн амын 15 гаруй хүн байна. Өнөөдөр аймгийн Онцгой комиссын хуралдаанаар дархлаажуулалтын ажлыг бүх шатны түвшинд эрчимжүүлэх , олон нийтийн үзвэр, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудаар үйлчлүүлж буй иргэдийг дархлаажуулалтын 3 дугаар тунд хамрагдсан байдалд хяналт тавьж ажиллах, эрсдэлээс сэргийлэх зорилгоор үйлчилгээний байгууллагын халдварт өртөж эдгэрсэн болон нэмэлт 3 дугаар тунд хамрагдаагүй ажилчдыг дархлаажуулалтад хамруулсан байх, 3 дугаар тунгийн дархлаажуулалтад хамрагдсан иргэдэд үйлчлэх, хамрагдаагүй бол шинжилгээ өгөх талаар шаардах зэрэг шийдвэрүүд гарчээ.

Back to top button