НийгэмЭрүүл мэнд

Коронавируст халдварын тохиолдол нэг оронтой тоо руу буурлаа

Өнөөдөр дэлхий нийтийг цочроож буй Ковид-19 цар тахлын халдварын тохиолдол манай аймагт 8 эерэг тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь сүүлийн 6 сарын хугацаанд илэрсэн хамгийн бага тохиодол гэж хэлж болохоор байна . Харамсалтай нь сүүлийн 24 цагт уг вирусийн халдварын хүндрэлээр нэг иргэн эндэж, нийт коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо 59 хүрээд байна.

Манай аймагт халдварын тохиолдол 8 дугаар сараас эрс нэмэгдэж нэг өдрийн халдварын тохиолдол 500 хүрч эмнэлгийн байгууллагын хүчин чадал мөхөсдөж, хөнгөн тусч буй иргэд гэрээр эмчлүүлэх заавар аван хүнд нөхцлийг хамтдаа даван тууллаа.

Өнөөдрийг хүртэл хүн амын дунд нийт вирусээр өвчилсөн, батлагдсан тохиолдол 18491 иргэн байгаа ба одоогоор нийт эмчлэгдэж буй иргэдээс хүндэвтэр 70, нэн хүнд 2 иргэн байгааг ЭМГ-ын тоон мэдээлэл харуулж байна.

Back to top button