Шар мэдээ

Эрхэм гишүүний ЗООГОНД хэн хэн уригдав…

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчид болон Бизнес эрхлэгчидтэй зоог барьлаа. Тэрээр цахим хуудаснаа “Аймаг орон нутгийн хөгжилд түүчээ болон ажиллаж буй бизнес эрхлэгч  нартайгаа аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөрийн хамт уулзаж халуун яриа өрнүүллээ. Би гэж бишгүй ажиллалаа, одоо бид гэж хоршин ажиллаж илүү их амжилтанд хүрэхийн төлөө санал нэгдлээ. Аймагтаа хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрт хамтран оролцох, төр хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах, аймаг орон нутгийн удирдлага болон гишүүдтэйгээ улам нягт ажиллаж, компани төдийгүй аймгийнхаа хөгжлийн төлөө олон сайхан санал санаачилга гаргасан уулзалт боллоо. 

    Цувж явсан барнаас цуглаж суусан эвт шаазгай дээр гэгчээр уулзалт, уулзалтаас улбаалж үр дүн гарах болно.

   Итгэл дагасан үүрэг хариуцлага хүлээсэн гишүүний хувьд өөрөөсөө шалтгаалах бүхнээр туслан дэмжих болноо. Бүгдэд сайн сайхныг хүсье!” хэмээн нийтэлжээ

Back to top button