НийгэмНөлөөлөгч

“Монголын мистер-2021” тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдад “Талархал” илэрхийллээ

“Монголын Мистер 2021” 30 дахь удаагийн Бодибилдинг Фитнессийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-ны өдөр зохион байгуулагдаж хот хөдөөгийн 56 клубын 260 гаруй тамирчин оролцон өрсөлдөж, шилдэгүүдээ тодруулсан юм. Дэлхий нийтийг хамарсан цар  тахлын улмаас 2 жил зохиогдоогүй тус тэмцээнд манай Дорнод аймгийн тамирчид маш амжилттай оролцлоо.

ЖАМБАЛЖАВ овогтой БУЯНХИШИГ  “МОНГОЛЫН МИСТЕР- 2021” бодибилдингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд орон нутгаа төлөөлөн амжилттай оролцож, 65 кг-ын жинд хоёрдугаар байр мөнгөн медаль,  

НАРМАНДАХ овогтой БАТБАЯР “МОНГОЛЫН МИСТЕР- 2021” бодибилдингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд орон нутгаа төлөөлөн амжилттай оролцож, спорт төрөлд гуравдугаар байр хүрэл медаль,

СЭНГЭДОРЖ овогтой ЭНХТӨГӨЛДӨР “МОНГОЛЫН МИСТЕР- 2021” бодибилдингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд орон нутгаа төлөөлөн амжилттай оролцож, 70 кг-ын жинд тавдугаар байр тус тус эзэлсэн юм.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Э.Жавхлан тэмцээнд оролцсон залуус болон Бодибилдингийн спортыг орон нутагтаа таниулан сурталчилж, залуучуудын бие бялдарыг хөгжүүлэх, хүсэл сонирхлыг нь дэмжих чиглэлээр тууштай хөдөлмөрлөж, амжилт үзүүлэн ажиллаж буй дасгалжуулагч багшийг хүлээн авч талархал илэрхийлэн амжилт хүслээ.
Back to top button