НийгэмЭдийн засаг

“Иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор жижиг дунд бизнесийг хөгжүүлэх нь” төсөл хэрэгжиж байна”

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID), “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран  “Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.  BEST хөтөлбөрийн хүрээнд зарлагдсан тэтгэлэгт Дорнод аймгийн ИНБ-уудын зөвлөлөөс амжилттай оролцож “Иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор ЖДБ-ийг  хөгжүүлэх нь” төслийг 2021 оны 9-р сараас эхлэн хэрэгжүүлж эхлээд байна.

Төслийн гол зорилго нь орон нутгийн төрийн байгууллагын зүгээс ЖДБ-ийг хөгжүүлэх чиглэлээр хийж буй үйл ажиллагаа, бизнес эрхлэгчдэд үзүүлж буй санхүүгийн үйлчилгээ, гаргаж буй бодлого шийдвэр, тэдгээрийн гүйцэтгэлд оролцоот хяналт шинжилгээ, үнэлгээ хийж тулгамдсан асуудлыг тодорхойлон тухайн асуудлыг сайжруулах зөвлөмж боловсруулж, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт нөлөөлөх зэрэг цогц үйл ажиллагаа явуулах юм.

Уг төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр зохион байгуулагдаж орон нутгийн Төрийн болон ИНБ-уудын төлөөлөл оролцсож, төслийн ерөнхий танилцуулгын мэдээлэл өгөхийн сацуу Орон нутгийн ЖДБ-ийг дэмжиж ажилладаг төрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагыг төлөөлж Хүнс хөдөө аж ахуйн газар, орон нутаг дахь төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хариуцан ажиллаж буй Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлөөс хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгууллаа.

Санамж бичигт Монгол улсын Засгийн газраас баримтлах төрийн байгууллагын ил тод байдал, үйлчилгээний хүртээмж, үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогын хүрээнд идэвхитэй хамтран ажиллах, ЖДБ-ийг дэмжих чиглэлээр ажилладаг Төр, ИНБ-ууд бүтээлчээр хамтран ажиллах, харилцан дэмжлэг үзүүлж, оролцоонд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээний арга зүйг орон нутагт нэвтрүүлэхэд санаачлагатай ажиллах талаар тусгагджээ.

ДОРНОД АЙМГИЙН МЭДЭЭЛЛИЙН УРСГАЛ

Back to top button