НийгэмОнцлох

Дорнод аймагт “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв” бий боллоо

Өнөөдөр Орон нутгийн залуусын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдалд бодитой өөрчлөлт шинэчлэлийг бий болгох зорилго бүхий  “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”Дорнод аймагт нээгдэж нээлтийн үйл ажиллагаа зохион байгууллаа.

Манай улсын хүн амын 65 хувь нь 35 наснаас доош залуучууд байна . Хөдөлмөр эрхлэлт доод түвшинд байгаа нь нэг талаасаа ажлын байрны дутагдал,  нөгөө талаасаа сул байгаа ажлын байранд тохирох ур чадвартай боловсон хүчин байхгүй зэрэг нь  эрэлт, хэрэгцээ  нийцэхгүй хөдөлмөрийн зах зээлийн орчинг бүрдүүлж байна.  Хөдөлмөр эрхэлдэггүй, татвар төлдөггүй ч халамж авдаг бол хөдөлмөр эрхлүүлэх талаас нь анхаарах зэрэг төрийн халамжаас хөдөлмөр рүү шилжих бодлогыг хэрэгжүүлэх  чухал гарц манай улсад тулгамдаад буй. Үүнтэй уялдан  Уг төвийг  Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр  хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа 15-35 насны  их дээд сургуулиа дөнгөж төгссөн, ажлын туршлага бага залуучуудыг идэвхжүүлэх, хөгжүүлэх зорилготой хэд хэдэн шинэлэг үйлчилгээ, арга хэрэгслийг нэвтрүүлэх зорилгоор  Хүний хөгжлийн ордоны 2-р давхарт байгуулж байгаа юм.

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв” бий болсноор оюутан залуус хөдөлмөр эрхлэлт,  хоорондын хамтын ажиллагаагаа хөгжүүлэн хувь хүний онцлогт тохирсон хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөгөөг гаргах , ажил олгогчтой холбоо тогтоох, бүлгийн модуль сургалтанд хамрагдаж ур чадвар, мэдлэг мэдээллээ тэлэх зэрэг олон  давуу тал бий болж байгаа ба энэхүү төв нь өнөөдрөөс эхлэн ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлж байна .

Back to top button