НийгэмОнцлох

“Тээврийн хэрэгслийн торгуулиа 50 хувиар төлөх хугацаа өнөөдөр дуусна”

2017 оны долдугаар сарын 1-нээс энэ оны зургаадугаар сарын 24-ний 00.00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн аравдугаар сарын 1-ний дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөх юм.

ТОРГУУЛИА АМЖИЖ ТӨЛӨХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Учир нь өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу торгуулийг тань 50% чөлөөлөх шийдвэр өнөөдөр дуусгавар болох гэж байна. Өөрөөр хэлбэл та 100,000 төгрөгний торгуультай бол 10-р сарын 01-ний өдрийн дотор төлбөл 50,000 төгрөгийн торгууль төлнө. Хугацаандаа амжиж төлөөгүй бол идэвхгүй болсон мэдээллийг эргэн сэргээх ажээ.

Иргэн та дараах зургаан системийг ашиглан цахимаар торгуулиа төлөх боломжтой. Үүнд:

  • E-mongolia.mn цахим хуудас
  • “Smartcar” аппликэйшн, Smartcar.mn цахим хуудас
  • Голомт банкны “Golomt bank” аппликэйшн,
  • “SocilalPay” аппликэйшнээр,
  • “Голомт” банкны салбар дээр биеэр очиж төлөх
  • Төрийн банкны “Statebank” аппликэйшн, Statebank.mn сайтаар, мөн Төрийн банкны салбар дээр биеэр очиж төлөх
  • “Gerege” аппликэйшнээр, “Гэрэгэ киоск” машинаар дамжуулан биеэр очиж төлбөр төлөх
  • Худалдаа хөгжлийн банкны салбар төвүүдээр өөрийн биеэр очиж торгуулиа төлөх боломжтой.
Back to top button