НийгэмОнцлохСумд

“Хэрлэн суман дахь нотариачдын тоог нэмэгдүүлэх сайдын тушаал гарлаа”

Хууль эрх зүйн үйлчилгээний хэрэгцээ өдрөөс өдөрт  тэлж  буй  Чойбалсан хотод сүүлийн хугацаанд ердөө 2 нотариат ажилладаг байсан нь нотариатын үйлчилгээнд  ачаалал үүсэх , иргэд үйлчлүүлэхээр очиход оочир дараалалтай,  удаан хугацаанд хүлээх хүндрэл үүсч байсан  тул нотариачдын тоог нэмж ажиллуулах сайдын тушаал гарлаа.

2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн уг тушаалд “Нотариатын тойрог, нотариатчийн тоог  тогтоох тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/10 дугаар тушаалын  “Нотариатын тойрог, нотариатчийн тоо” хавсралтын 9 дэхь заалтын Хэрлэн сум-3 гэснийг Хэрлэн сум -4 гэж өөрчилсүгэй гэжээ.

Back to top button