НийгэмОнцлохСумд

“Үхрийн арьс товруутах өвчнөөр 11 сумын 879 үхэр халдвар аваад байна”

Уг малын гоц халдварт өвчин Монгол улсад анх удаа бүртгэгдэж байгаа ба  Дорнод аймгийн Чулуунхороот сумаас 08 дугаар сарын 21-ний өдөр дуудлага ирэн батлагджээ. Үхрийн арьс товруутах өвчин вирусээр үүсгэгддэг бөгөөд мал амьтны биед зангилаат арьсны гэмтэл үүсгэдэг. Халдвар шавжаар дамжина, шууд хавьтлаар дамжих магадлал багатай байдаг байна. Өвчилсөн мал амьтан халуурах, хамар нүдний салст бүрхүүл үрэвсэх, тэжээлийн дуршил буурах, турах, сүүний гарц багасах зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлнэ гэжээ.

Өнөөдрийн байдлаар 11 сумын 126 багийн 170 өрхийн 879 үхэр өвчлөөд байна. Өвчилсан үхрийн тусгаарлан шууд устгалд оруулах ёстой байдаг ба устгалын нөхөн төлбөрийг улсын  төсвөөс 90 хүртэлх хувийг олгох тухай хуульд заажээ.

Аймгийн ХХААГ-ын дарга: Малын шилжилт хөдөлгөөн замбараагүй,  зарим малчин өрх мэдээлэлгүйн улмаас үрхээ угаагаад эдгэчиж байна гэж ташаа ойлгон халдварт өвчинд хөнгөн хандаж байна .

ВАКЦИНЫГ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРСЭН ҮХЭРТ ХИЙХ БОЛОМЖГҮЙ

Уг өвчний тархалттай холбоотойгоор Аймгийн хэмжээнд бүх амьд малын шилжилт хөдөлгөөнийг хорьж байгаа ба вакцинжуулалтын ажлыг эхлүүлээд байна гэв.

ДОРНОД АЙМГИЙН МЭДЭЭЛЛИЙН УРСГАЛ

Back to top button