TV6 ШуудНийгэмОнцлох

Оройн 22:00 цагаас 05:00 хүртэлх хугацаанд хатуу хөл хорио тогтоов

Дорнод аймгийн Онцгой комиссын 2021 оны 09-р сарын 12-ны өдрийн хуралдааны шийдвэрүүд

 1. Аймгийн хэмжээнд нийт төрийн байгууллагууд албан хаагчдаа ээлжийн хуваарьт оруулж, 50-иас илүүгүй хувийг ажлын байранд нь 5 өдөр, үлдэх 50 түүнээс илүү хувь нь ажлын 5 өдөр цахимаар ажиллах

 2. Аймгийн хэмжээнд найр, хурим, хүлээн авалт, урлагийн арга хэмжээ, спортын уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглох.

3. Оройн 22.00 цагаас 05:00 хүртэлх хугацаанд  хөдөлгөөнийг хязгаарлах.

4. Амны хаалтаа авч үйлчлүүлдэг үйлчилгээний байгууллагуудад тодорхой дэглэм мөрдөн ажиллах .

5.Худалдааны байгууллага оройн 20:00 цаг хүртэл, зоогийн газар, рестораны үйлчилгээг  21:00 цаг хүртэл ажиллуулах.

6. Нэмэлтээр эмнэлгийн зориулалтаар ор дэлгэх боломжтой төрийн болон орон нутгийн өмчийн барилгуудын дайчлан ашиглах. Засаг даргын нөөцийн сангаас хүний хөгжлийн ордонд 200 ор нэмэлтээр дэлгэн халдвар авсан иргэдийг хүлээн авч эмчлэх.

7. Үхрийн арьс товруутах гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр хэсэгчилсэн хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт тогтоов.

Back to top button