НийгэмОнцлохЭрүүл мэнд

Арбидол эмийг жирэмсний үед болон хөхүүл эх уухыг хориглоно

Арбидол эм нь Вирүсийн эсрэг болон дархлааг тэтгэх үйлдэлтэй эмийн бодис. Хүний биеийн дархлааг сайжруулж вирүст болон бактерт халдвараас хамгаалах үйлчилгээ үзүүлдэг. Вирүст халдварын үе дэх эмчилгээний өгөөж нь цочмог хордлогын болон эмнэлзүйн бусад шинжийг намжаадаг бөгөөд заагдсан хэмжээгээр ууж хэрэглэх нь зүйтэй.

Хэрэглэхдээ хоол идэхээс өмнө нэг удаагийн тун 3-аас 6 насны хүүхдэд – 50 мг, 6-12 насны хүүхдэд – 100 мг,12-оос дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд – 200мг-ыг 8 цагийн зайтай уух ба жирэмсний үед болон хөхүүл эх уухыг хориглож байна .

Жирэмсэн хүн  , хөхүүл эх виферон 3000000 ОУН лааг шулуун гэдсээр 12 цагийн зайтай хэрэглэхийг  эмч зөвлөж байна.

Back to top button