НийгэмЭрүүл мэнд

ЭМГ- ын дарга Ч.Оюунаа: Түргэвчилсэн шинжилгээ үнэгүй авах боломжгүй

Түргэвчилсэн буюу антиген тодорхойлох шинжилгээ нь хамар залгиурын арчдаснаас вирусийн гадаргуугын уургийг илрүүлэх шинжилгээ юм. Халдварын эрт үеийн илрүүлэгт тохиромжгүй бөгөөд харьцангуй мэдрэг чанар багатай арга юм. Шинжилгээний аргын мэдрэг чанараас шалтгаалж халдварын эрт үе буюу вирус цөөн байх үед хуурамч сөрөг хариу гарах боломжтой.

ЭМГ- ын дарга Ч.Оюунаа:Коронавирусны түргэвчилсэн шинжилгээ үнэгүй авах боломжгүй

Ковид-19 халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурын өртөг өндөр байгаагийн улмаас төлбөртэй авахаас өөр аргагүй байна. Хүн амын дунд халдвар өндөр тархсан энэ үед түргэвчилсэн шинжилгээг үнэгүй авбал шинжилгээний тестээ татан авах нөөц хөрөнгөгүй болно гэж Аймгийн ЭМГ- ын дарга мэдээлж байна.

Гэтэл иргэдийн дунд нэг шинжилгээ 15000₮ -ийн төлбөртэй байгаад ихэд бухимдалтай байна. Нэг гэр бүлийн гишүүн бүр 15000₮ -ний төлбөртэйгөөр өгөхөд санхүүгийн хувьд бэрхшээл үүсэх, боломжгүй иргэд шинжилгээ өгөхгүй байх тохиолдлууд их байгаа нь халдвартай эсэхээ мэдэхгүй хүн амын дунд халдвар тараах нөхцөл үүсч байна гэж үзэж байна.

Back to top button